Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Тод каннам” эмнэлгийн захирал, эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. 

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар