Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Менежментийн форум 2021 | Мөнгө хэзээ ч унтах ёсгүй 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зах зээлийн гол дүрэм бол мөнгө хэзээ ч унтах ёсгүй гэдэг. Гэхдээ мөнгийг унтуулахгүйгээр удирдана гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Тиймээс л олон улсад мэргэжлийн сангийн менежерүүд гарч ирж, хөрөнгө оруулагч нарын өмнөөс мөнгийг нь удирдаж, өсгөдөг. Монголд энэ ойлголт харьцангуй шинэ юм.

Монголын хамгийн том хөрөнгө удирдлагын компани нь 100 гаруй тэрбум төгрөг удирддаг Мандал Ассет Менежмент ХОМК билээ. Менежмент форум арга хэмжээнд Мандалын сангийн менежерүүд дотоод болон гадаадын санхүүгийн зах зээлд хэрхэн хөрөнгийг удирдаж, өсгөсөн кейсүүдээ хуваалцлаа.

Тухайлбал, хамгийн савлагаа багатай бондын зах зээлээс хамгийн савлагаа ихтэй валют, түүхий эдийн зах зээлд хүртэл хөрөнгө оруулалтуудыг хийсэн кэйсүүдээс харахад судалгаа шинжилгээ, туршлага, мэдээлэл хэчнээн чухал болох нь харагдлаа.

 

Ялангуяа Монгол шиг хөгжиж буй зах зээлд өгөөж өндөр байдаг ч нөгөө талдаа эрсдэлийг удирдах нь маш чухал гэдгийг Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг онцолсон юм.

Монголын топ 150 компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд 12 сарын 02-ны өдөр #Sharingiscaring уриан дор нэгдэн Менежментийн форумд оролцлоо.

Менежмент, Дижитал шилжилт, Хөрөнгө оруулалт гэсэн 3 салбар хуралдаанаар Топ 24 Гүйцэтгэх захирал Практикт амжилттай хэрэгжсэн менежмент, стратегийн технологиудыг танилцуулсан бол Стэнфорд, Беркли их сургуулийн профессорууд орчин үеийн менежментийн ололт, амжилт, цаашдын чиг хандлагын талаар өөрсдийн туршлагаасаа танилцуулсан форум болж өнгөрлөө.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.