Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ашид Ассет Менежмент ХХК: Бизнесийн хамтрагч сонгон шалгаруулна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

АШИД АССЕТ МЕНЕЖМЕНТ ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээг хялбар, хариуцлагатай, хүртээмжтэй болгон хөгжүүлэх зорилготой технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний шинэ компани юм. Тус компани дараах ажлын байруудад хамтран ажиллах мэргэжилтнүүдийг хайж байна.

Бид танд өрсөлдөхүйц цалин урамшуулал, өсөж хөгжих, албан тушаал дэвших боломжийн зэрэгцээ ажилтан компанийнхаа хувьцааг эзэмших ESОP хөтөлбөрийг санал болгоно.   

1. Хөрөнгө оруулалтын шинжээч

  • Хөрөнгө оруулалтын хувилбаруудыг харьцуулан судалж үнэлгээ хийх, хөрөнгө оруулалтын шийдвэрийн төсөл санал болгох
  • Хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэлийг шинжилгээг тогтмол хийж тайлан гаргах, хөрөнгө оруулагчдад танилцуулах
  • Тодорхой салбаруудын зах зээлийн судалгаа шинжилгээ хийх  
  • Салбарын болон хөрөнгө оруулалтын сангийн эрсдэлийн шинжилгээ хийх
  • Төсөл боловсруулах

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн удирдлага, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Судалгаа шинжилгээний программуудыг эзэмшсэн байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болох
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар төлөвшсөн байх  
  • Дижитал технологи хэрэглэх хандлага, соёл өндөр байх
  • Бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
 

2. Зах зээл судлаач

  • Макро эдийн засгийн орчны мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх
  • Тодорхой салбаруудын зах зээлийн судалгаа хийх
  • Шаардлагатай анхдагч эх үүсвэрийн мэдээлэл цуглуулах
  • Төсөл боловсруулах
  • Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдлийн санг төлөвлөж мэдээлэл цуглуулах, бүртгэх

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Судалгаа шинжилгээний программуудыг эзэмшсэн байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болох
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар төлөвшсөн байх 
  • Дижитал технологи хэрэглэх хандлага, соёл өндөр байх
  • Бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх

3. Хуульч

  • Бизнесийн үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчныг судалж санал, дүгнэлт дэвшүүлэх
  • Компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль эрх зүйн холбогдолтой аливаа эрсдэлийг судалж шийдвэрлэх  
  • Бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах
  • Өдөр тутмын бизнесийн харилцаанд хууль, эрх зүйн талаас дүгнэлт, зөвлөгөө өгөх

Тавигдах шаардлага

  • Хууль, Бизнесийн эрх зүйн мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудыг мэргэшиж судалсан
  • Бизнесийн байгууллага эсвэл санхүүгийн салбарын төрийн байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно  
  • Дижитал технологи хэрэглэх хандлага, соёл өндөр байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар төлөвшсөн байх 
  • Дижитал технологи хэрэглэх хандлага, соёл өндөр байх
  • Бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх

4. Маркетер

  • Зорилтот хэрэглэгчдэд хүрэх сурталчилгааны бодлого, мессеж, сувгуудыг судалж тодорхойлон оновчтой арга хэрэгслүүдийг төлөвлөх  
  • Сошиал медиа сурталчилгааны агуулга, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх. Компани, бүтээгдэхүүнүүдийн сошиал хуудаснуудыг хариуцан хөгжүүлэх
  • Веб сайтын агуулга хөгжүүлэлт хийх
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сошиал инфлүэнсэрүүд, сурталчилгааны бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх
  • Санхүүгийн үйлчилгээний чиг хандлага, шийдлүүдийг таниулах контент бүтээх, түгээх ажлыг зохион байгуулах
  • Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад ажил

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар цэгцтэй мэдлэгтэй, суралцах эрмэлзэлтэй байх
  • Харилцааны болон зохион байгуулах чадвар сайтай байх
  • Өгөгдсөн даалгаврыг биелүүлж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл, хүчин чармайлт сайтай байх
  • Асуудалд бүтээлч байдлаар хандаж сайжруулж хөгжүүлэхийг эрмэлздэг, шинэ санаа хөгжүүлэх чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цэгцтэй сэтгэлгээтэй байх

Сонирхсон нэр дэвшигчид CV болон Яагаад энэ ажилд өөрийгөө тохирох хүн гэж үзэж  буй талаар товч тайлбараа info@asset.mn хаягаар 2021 оны 12-р сарын 17-ны дотор ирүүлнэ үү.

Зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад орох шаардлага хангасан нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.