Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Отгонболд: Нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх зургаан хоногийн нөөц бий

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб Лхагва гараг бүр мэдээлэл өгдөг уламжлалтай.

Тус штабаас өчигдөр өгсөн мэдээллийн үеэр НЭМГ-ын Дэд дарга Ж.Отгонболд урвалж оношлуурын нөөцийн талаар танилцуулав.

Тэрбээр "Нийслэл хотод сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээний тоо 1,303 байна. Тандалтын 31 багийн 124 эмч ажилтан хариу арга хэмжээнд ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 32 эмнэлэгт 1,725 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,993 хүн гэрээр хянагдаж байгаа юм. Мөн ойрын хавьтал болсон 4,935 иргэн бий.

Нийслэлийн хэмжээнд урвалж оношлуурын үлдэгдэл нь тодорхойлох, ялгах оношлуурын үлдэгдэл, шинжилгээ хийх боломжит урвалжийн тоо нь зургаан хоногийн PCR шинжилгээний нөөцтэй байна" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/9N2RK1d3IW/