Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зарласан юм.
Уралдаанд 67 бүтээл ирснээс:
Мөн шилдэг 10 бүтээлд багтсан:
Уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд зарлан, бүтээлийг https://president.mn/kino холбоосоор хүлээн авсан юм.
Бүтээлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын фэйсбүүк хуудсаар толилуулж, шилдгүүдийг шалгаруулахдаа үзэгчдийн саналыг харгалзан үзжээ. Богино хэмжээний кино бүтээх II уралдааныг ирэх оны эхний улиралд зарлахаар төлөвлөөд байна.
Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан билээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба