Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй" хэлэлцүүлэг болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Шангри-Ла зочид буудалд

09:00 цагт “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно.

“Blue Sky” зочид буудалд

10:00 цагт “Нэг тархи - Нэгдсэн систем” төслийн “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт болно.

Чингис хаан музейн 7 давхрын хурлын танхимд

10:00 цагт “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй" хэлэлцүүлэг болно. 

НҮБ-ын байранд

12:00 цагт Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем Монгол Улс дахь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт "Кластерчилсан хөгжлийн санаачилга" форум болно. Эдийн засгийн салбаруудыг кластераар хөгжүүлэх боломж, Танхимаас хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монголд бий болсон кластеруудын туршлагаас хуваалцана.

Хэвлэлийн хүрээлэнд

15:00 цагт “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.