Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Буянчуулган: Урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаанд итгэлцэл хамгийн чухал

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

-ХАС-ын түүхүүд-

ХасБанкны харилцагч, “Долоон буудал” ХХК-ийн захирал М.Буянчуулган.

Би “Долоон буудал”-д төрж, өдийг хүртэл эндээ амьдарч байна. “Долоон буудал”-ын эцсийн энэ хэсэг газар 1999 онд хогийн цэг болсон байсан. Миний бие харьяаллынхаа дагуу СБД-ийн Газрын албанд хүсэлтээ гаргаж, тухайн газрын хогийг нь цэвэрлэж, өөрийн эзэмшилд авахаар зориг шулуудсанаар анх бизнесээ эхлүүлж байлаа. Улмаар тэр газартаа 10х18м хэмжээтэй байшин барьж хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эхлүүлсэн. Хоёр жилийн дараа хүнсний дэлгүүр маань “Долоон буудал” дахь анхны 24 цагийн дэлгүүр болсноор бизнесээ өргөжүүлэх урам зориг төрсөн.

Яг тэр үед ХасБанк бидэнд санал тавьж, миний хүсэл зориг болон төлөвлөгөөнд итгэж зээл олгохоор болсон нь яг цагаа олсон бодит дэмжлэг болсон. Би ХасБанкнаас зээл авч, хүнсний дэлгүүрээ үйлчилгээний төв болгон өргөтгөж, үүнтэй давхцаад ХасБанк манайд оффис түрээсэлж, хотын захын иргэдэд үйлчилгээгээ хүргэх боломжтой болсон юм. ХасБанкны надад олгосон анхны зээл 100,000 төгрөг бол миний ХасБанканд түрээслүүлсэн анхны талбай 50 ам.метр хэмжээтэй байсан.

Өдгөө “Долоон буудал” үйлчилгээний төв маань 1800 метр квадрат объекттой болсон. Харин манайд оффис түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ХасБанкны өргөтгөл Тооцооны төв болж өргөжжээ. Гэвч энэ бүгд ганцхан удаагийн санхүүжилтээр бий болчхоогүй. Урт хугацааны тогтвортой, харилцан итгэлцлийн үр дүнд бий болгосон бидний хамтын үнэ цэн гэж би хувьдаа боддог. Тухайлбал, 2005 онд дэлгүүрийнхээ хажууд гурван давхар худалдааны төв барьж ашиглалтад оруулахад мөнгөн эх үүсвэр хэрэгтэй болоход аанай л ХасБанк маань зээл олгож, би зорьсон хэргээ биелүүлсэн.

Үйлчилгээний төвөө өргөтгөхийн сацуу үйлчилгээний төрлүүд маань ч өргөжсөн. Хүнсний дэлгүүр, паб, түрээсийн зэрэг олон талт үйлчилгээг үзүүлэх болсноор анх эхнэртэйгээ эрхэлдэг байсан бизнес маань өдгөө 17 хүнийг тогтмол ажлын байраар хангадаг дориун бизнес болсон байна.

Надад маш том зорилго бий. Энэ нь өөрийн төрж, өссөн “Долоон буудал” орчимд оршин суудаг иргэдийг заавал хотын төв рүү явж, цагаа үрэхгүйгээр зайлшгүй хэрэгцээт үйлчилгээгээ гэрийнхээ ойр орчмоос авдаг болоход нь туслах юм.

Уг зорилгодоо хүрэхэд дөхөм болсон олон алхмуудыг хийхэд ХасБанк надтай цаг үргэлж хамтдаа байсан.

Манай оффист ХасБанкны хоёр АТМ бий. Тэдний АТМ-ээр үйлчлүүлэхэд ямар ч шимтгэл авдаггүй. Манай оффист ажилладаг 100 гаруй хүн бүгд ХасБанкаар үйлчлүүлдэг. Сэтгэл ханамж дүүрэн байдаг юм.

Зорилгоо бүрэн биелүүлэхийн тулд цаашид олон жил ХасБанктай хамтран ажиллах болно. Таван тэрбумын зээл авч, орон сууц барих төлөвлөгөө надад байгаа. Үйлчилгээний төвийнхөө дээд давхарт орон сууц барьчихвал бизнес эрхлэгчид маань өдөр гэр лүүгээ орж хоолоо идчихээд, жаахан амарч байгаад ажлаа хийх боломжтой болно. Би үйлчилгээний бизнестээ тав тухтай байдлыг ихэд чухалчилдаг. Урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бүтээхэд тав тухтай байдал үнэ цэнтэй санагддаг юм.

Бизнес маань өдгөө амжилттай явж байгаа нь ХасБанкны гавьяа гэдгийг та бүхэн дээрх олон жишээнээс мэдэрсэн байх. Алтан түншдээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.