Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг тодорхойлдог болжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Барилгын салбар өсөн тэлэх хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалтад ихээхэн нөлөөлж байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр төлөвлөх, өргөтгөх, шинэчлэх, сэргээн засварлах, ашиглагдаж буй барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээг тооцон үр ашгийн үзүүлэлтээр ангилж гэрчилгээ олгож баталгаажуулна аж.

Барилгын эрчим хүчний гэрчилгээг Барилга, хот байгуулалтын сайд болон Эрчим хүчний сайдын хамтарсан энэ оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн А/257, А/252 дугаар тушаалаар баталсан журмын дагуу барилгын зураг төслийн шатанд Барилгын хөгжлийн төв, ашиглаж буй барилгын хувьд Эрчим хүчний зохицуулах хороо тус тус хариуцан олгох юм байна.

Барилгын эрчим хүчний хэрэгцээ, хэрэглээг тооцох, эрчим хүчний үр ашгийн аль ангилалд байгааг БНбД 25-01-20 Барилгын дулаан хамгаалалт нормын дагуу эрх бүхий барилгын эрчим хүчний аудитор, холбогдох сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн зургийн инженер боловсруулж, зураг төслийн шатанд зургийн эксперт хянах аж.

Барилгын дулаан хамгаалалт нормд зааснаар заавал биелүүлэх шаардлага нь С түвшин бөгөөд ногоон байх ангилал нь эрчим хүчний хэмнэлттэй байгааг заах юм хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.