Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийнэ 

ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

СТӨ-нд

08:00 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулган болно.

МҮЭХ-нд төв байранд

12:00 цагт Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхар, 301 тоотод

12:00 цагт  “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Улс төр дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба үзэн ядах үг хэллэг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан,

11:00 цагт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан,

14:00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан,

14:00 цагт Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан,

14:00 цагт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан тус тус болно.