2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-18°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S26
-8°
07:00
S30
-8°
08:00
S30
-9°

Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээлгэн өглөө

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын төрийг 44 жил жолоодсон Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-д өнөөдөр гардуулан өглөө. 

Уг тогтоолыг "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авсан юм.

Энэ үеэр хуульч Ц.Шаравдорж “Юмжаагийн Цэдэнбал хэмээх энэ хүний амьдрал үйлсийг монголчууд мэднэ. Харамсалтай нь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хэлмэгдэлтэд өнгөрүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсын шүүх цагаатгалаа. Үнэн хэзээд ил болдог. Хэзээ нэгэн цагт болох байсан үйл явдал. Энэ хүний амьдралын сүүлийн он жил яагаад гунигтай өнгөрөв гэдэг нь Монголчуудын зүрх сэтгэлдээ хадгалж байгаа асуулт. Шүүх өнөөдөр үнэн шударгаар шийдсэн нь ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гэж бодож байна. Энэ хүн маш даруу, маш энгийн, өөртөө авъя, идье гэсэн санаагүй байсан. Түүний үйлс, замналыг монголчууд мартаж болохгүй” хэмээн хэллээ.

Эргэн сануулахад Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг гараагүй байсан билээ.

x