Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 6
Сурталчилгаа

ҮХХ-ийн салбарт бизнес эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 100 орчим компанийн төлөөлөл нэгдэн, салбарынхаа хөгжлийн төлөө хамтдаа гар нийлэн хичээн ажиллахаар боллоо.

1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын 20 орчим их наяд төгрөгийн төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын төлөөлөл нэгдэж Дээвэр холбоогоо байгуулан, дүрмээ баталж, ТУЗ-ийн 13 гишүүнээ сонгон салбарын түүхэндээ шинэ хуудас нээлээ. Бүх гишүүдийн хуралд хүрэлцэн ирсэн гишүүд ҮХХ-ийн зах зээлийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эдийн засагч профессор Ч.Хашчулуунаас сонсож, дэлхийн ҮХХ-ийн чиг хандлага, зах зээлийн талаар АНУ-ын Сан Диего хотод болсон Үндэсний реалторуудын жил бүрийн чуулганд оролцоод ирсэн RE/MAX Mongolia бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам сонирхолтой мэдээлэл хүргэжээ. Мөн ҮХХ-ийн салбарт хиймэл оюун ухаан, дэвшилтэд инновац бүхий технологи ашиглаж байгаа энэ үед цахим маркетер зөвлөх Одонтуяа ҮХХ-ийн цахим шилжилт сэдвээр лекц уншсан нь энэ салбарын захирлуудын анхаарлыг маш ихээр татлаа. Хурлын төгсгөл хэсэгт албан ёсны арга хэмжээ эхэлж, Дээвэр холбооны дүрмийн найруулгад санал солилцож дэгийн дагуу дүрмээ баталж, ТУЗ-ийн 13 гишүүнээ сонгон, салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хийх ажлаа төлөвлөн, үр дүнтэйгээр анхны бүх гишүүдийн хурлаа амжилттай хийжээ.

2020 онд ҮХХ-ийн салбарт нэг томоохон шинэчлэл хийгдсэн нь энэ салбарт ажилладаг компаниуд төрийн байгууллагын зохицуулалтаар албан ёсоор лиценцлэгдэж, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эрхэлдэг болсон. Өнөөдрийн байдлаар зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 236 компани байна.

 
 
 
 
 

Дээвэр холбооны хэрэгжүүлж байгаа ажлуудаас онцолбол стратегийн хороо нь салбарын 5 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлохоор ажиллаж байгаа бол тун удахгүй ҮХХ-ийн зохицуулалтын тухай хууль боловсруулагдан бэлэн болох гэж байна. Түүнчлэн олон нийт, маркетингийн хорооноос ҮХХ-ийн салбарын талаар мэдлэг мэдээлэл олгох Дээвэр цуврал нэвтрүүлгийг Монгол тв-гээр баасан гариг бүрийн 21:30 минутаас бэлтгэн цацаж байна. Нэвтрүүлгийн гол зорилго нь ҮХХ-ийн зохицуулалттай компаниудын агент брокер гэж хэн бэ? , орон сууц оффис худалдан авч, түрээслэхэд хэрэглэгчдэд хүрэх давуу талууд болоод үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ?, үнэ цэнэ өсгөхөд менежментийг нэвтрүүлэх нь чухал байдаг гэх мэтчилэн худалдан авагчдад боловсрол олгох зорилготой 10 цуврал нэвтрүүлэг юм байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.