Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хохирогч охиноос уучлалт гуйж, өмгөөлөл болон сэтгэл зүйн тусламж үзүүлэхийг шаардсан албан бичгийг БНСУ-ын ЭСЯ-нд өглөө

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадна сурагч охиноос уучлалт гуйж, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг шаардсан залуус тайван жагсаал хийлээ. Энэ үеэрээ доорх агуулга бүхий албан бичгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн юм.

Тайван жагссан залуус

  • Сурагч охин болон монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлалт гуйх
  • Уучлалт гуйсан мэдэгдлийн албан ёсны цахим хуудсандаа байршуулах
  • Хохирогч охинд хуулийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох
  • Өмгөөллийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Цаашид ийм үйл явдал гаргахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байх дархлаа тогтоно гэж үзэн албан бичиг өгч байгаа аж.

"Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно"

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус албан бичгийг хүлээн авах үедээ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан "Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэхүү болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ

Энэ асуудлаар өчигдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж, хөндөж ярилцсан. Солонгосын Засгийн газар дээрх хэргийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа бөгөөд идэвхтэй ажиллахаа илэрхийлмээр байна.

Солонгос улсад Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ бол миний мэдэж байгаачлан бага тоо биш бөгөөд эдгээр хүний ажиллаж амьдарч буй нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж хувьдаа боддог. Цаашид энэхүү суурин дээрээ тулгуурлаад хоёр улсын иргэд төдийгүй Засгийн газрын түвшинд найрсаг харилцаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.