Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5,645 хүний 61%-ийнх нь биеийн байдал хүнд"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед COVID-19 халдварын тархалт буурч, шинээр илрэх тохиолдлын тоо эрс багассан. Үүнийг дагаад уг өвчний улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо ч аажмаар буурч байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 16,498 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 10,853 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 5,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 38.8 хувь нь хөнгөн оноштой бол 61.1 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 2,193
  • Хүндэвтэр оноштой – 2,636
  • Хүнд оноштой - 707
  • Маш хүнд оноштой - 109 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 1,122 нь хүүхэд бол 205 нь жирэмсэн эмэгтэй байна.

Халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.

COVID-19 халдвартай холбоотой болон вакцинжуулалтын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.