Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн таван сарын хугацаанд 16 айлын гэрт хулгайгаар орж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт хэргүүдийг Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тус этгээд нь камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан тул иргэд гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ