Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Манжуурт хил дамнан халдвар гарсан тул Эрээн боомтоор зөвхөн чингэлэгт ачаа бараа хүлээн авах шийдвэрийг БНХАУ гаргасан"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Замын-Үүдээр Эрээн боомт руу нэвтрэх төмөр замын ачаа тээвэрт тодорхой хязгаарлалтуудыг тогтоожээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Эрээн хотын Ардын засгийн ордон, КОВИД-19-тэй тэмцэх Шуурхай штабаас цаашид Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа болон Монголоос орж ирж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авах шийдвэр гаргасан байна.

Энэ хүрээнд Шуурхай штабаас 81, 83 гэсэн хоёр мэдэгдэл гаргасан. Мэдэгдлээр арваннэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн Эрээн төмөр замын болон авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн. Мөн хүний гараар ачдаг бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Ийм шийдвэр гарах болсон учрыг дипломат шугамаар тодруулахад Манжуур боомтод хил дамнаж КОВИД-19-ийн тохиолдол илэрч, богино хугацаанд олон хүнээс халдвар илэрч байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж мэдээлсэн" гэлээ.

Мөн энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлээд төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш зэрэг нунтаг ачаа байдлаар Эрээн өртөө рүү ордог ачааг мөн хүлээж авахгүй гэх мэдэгдэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, цаашид Замын-Үүд, Эрээн боомтоор Монголын талаас урд хөрш рүү гарах галт тэрэг нь зөвхөн чингэлэгтэйгээр явах болж бйагаа, түүнээс биш бүрэн хаагдаагүй гэдгийг ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тодотголоо.