Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Египет улс гурван мянган жилийн турш элсэн дор байсан “Сфинксийн өргөн чөлөө”-г нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт Египет улс хэдэн мянган жилийн турш элсэнд дарагдсан байсан эртний гудамжийг ёслол төгөлдөр нээсэн байна.

“Сфинксийн өргөн чөлөө” гэж нэрлэж байгаа энэ гудамж нь эрт цагт Луксор хотын хоёр том сүмийг холбодог байжээ. Гудамжны хоёр талаар сфинксийн аварга том хөшөө баримлууд сүндэрлэдэг байсан гэнэ.

Египетийн өмнөд хязгаарт, Нил мөрний сав дагуу орших энэхүү археологийн олдворыг сүүлийн 50 жилийн турш малтсан юм.

Пүрэв гарагийн нээлтийн арга хэмжээг галын наадам, урлагийн төрөл бүрийн үзүүлбэрүүд, баярын жагсаал чимэглэж, Египет улсын ерөнхийлөгч Абдел Фатах эль Сисси оролцжээ.

Энэ онд тус улс эртний түүх дурсгалаа сурталчлан алдаршуулах хоёр дахь том арга хэмжээг зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сард нийслэл Кайр хотын гудамжинд 22 муммийг шилэн хорготой автомашинд тээвэрлэсэн нүсэр баярын парадыг зохион байгуулж байжээ.

Египетийн эрх баригчид цар тахал болон улс төрийн тогтворгүй байдлын улмаас хямарсан аялал жуулчлалын салбараа сэргээх зорилгоор ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

“Сфинксийн өргөн чөлөө”-г нээх үйл ажиллагааны бүрэн дүрс бичлэг:

 

Эх сурвалж: Associated Press