Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Zarig.mn сайт “Заригийн дугтуй” эвент зохионо

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагын хүрээнд  “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өнөөдөр  /2021.11.25/ зохион байгуулна. Уг арга хэмжээнд УИХ-ын байнгын хороодын дарга нар, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцоно.

Төрөөс гаргаж буй аливаа хууль, дүрэм, тогтоол, шийдвэр бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл үүсгэдэг талаарх асуудлыг нэгтгэн бизнесийн ээлтэй орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэгт шийдэл, гарцыг олж улмаар төр, хувийн хэвшлийн гүүр нь болж ажиллахад  “Заригийн дугтуй” эвентийн гол зорилго оршино.  

Эвентийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал, долоо хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентыг 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

“Ган Үзэгтэн” ХХК-ийн  zarig.mn видео сайт нь дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг.  Өнөөдрийн байдлаар тус веб сайтад хоногт дунджаар 300 мянган хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авч байна.