Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай руу хальж асгарсан бохирыг цэвэрлэж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Хан-Уул дүүргийн Шуурхай штабын фэйсбүүк хуудсаас авав.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагийн зам дагуу, Хүннү молл худалдааны төвийн замын урд бохирын худгийн насос шатсаны улмаас бохир халин явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай руу хальж оржээ.

Бохир хальж асгарсан газарт чиг үүргийн байгууллагууд ариутгал, халдваргүйтгэл хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.