Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай
  • Сангийн сайдын Гашуунсухайт, Шивээхүрэн, Зам-Үүд боомтод ажилласан дүнгийн талаар
  • 2021 оны ургац хураалтын урьдчилсан дүн гэх мэт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 13:00 цагаас нийтэд мэдээлэх юм байна.