Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

АТҮТ-ийн харьяа газруудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтны хахуулийн үйлдлүүдийг илрүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэнг бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан нь тус төвийн ажилтнаар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан.

Мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.