Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батжин: Дэлхийн 1% л авч чаддаг элит боловсролыг хүн бүрд хүртээмжтэй болгоно

ikon.mn
2021 оны 11 сарын 22
Сурталчилгаа

Elfverse-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б. Батжинтай бид уулзаж ирээдүйд ямар алсын хараатай, хэрхэн боловсрол, технологиор хүмүүсийг хүчирхэгжүүлэхээр ажиллаж байгаатай нь танилцлаа. 

 

6 салбарт 12 компанийн нэгдэл Elfverse-ийн үйл ажиллагааг удирдан явуулж буй Б. Батжин АНУ-ын #1 Либерал Артс коллеж Williams College-ийг төгсөөд Монголдоо ирж нийгэмдээ бодит үнэ цэн түгээх зорилготой 2015 онд Томүжин Академийг үүсгэн байгуулжээ. 6 жилийн турш дэлхийн шилдэг их дээд сургуулиудад 800+ гаруй сурагчдыг IVY League, топ либерал артс коллеж-д $42 сая+ санхүүгийн дэмжлэгтэй тэнцэн суралцахад нь хувь нэмрээ оруулсан байна. Тэрээр медиа, технологи, хоол хүнс, тоглоом, хүний нөөц гээд  6 салбараар дамжуулж боловролыг хүн бүрт тэгш олгож хүчирхэг хүмүүсээр дүүрэн ертөнцийг бүтээх алсын хараатай нийгэмд ээлтэй бизнес /Social Enterprise/ юм. Elf сургуулиуд сүүлийн 2 жилийн хугацаанд нийт сурагчдынхаа  89%-д дунджаар 70%-ийн санхүүгийн дэмжлэг олгож суралцуулсан ба “21 мөрөөдөл” төслийн хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 52 сурагч 100% санхүүгийн туслалцаатай суралцуулж байна.



- Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. Таныг сүүлийн жилүүдэд боловсролын салбарт маш их нөлөөллийг бүтээн ажилласныг олон хүмүүс мэдэх байх. Яагаад боловсролын салбарт хүчин зүтгэхээр шийдсэнээ хуваалцаач.

Намайг Батжин гэдэг.  Одоогоор Elfverse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Боловсролын салбарт одоогоор бараг арав гаран жил ажиллаж байгаа юм уу даа. Анх 2015 онд Томүжин Академийг үүсгэн байгуулаад дэлхийн топ их сургуулиудыг Монгол сурагчдаар үерлүүлэх зорилготой эхэлж байсан бол одоогоор Монгол оюуныг дэлхийд гаргах, хүчирхэг хүмүүсээр дэлхийг дүүргэх алсын хараатай Elfverse-ийг удирдан ажиллаж байна. Миний боловсролын салбарт ажилладаг хамгийн том шалтгаан нь ХҮН. Хүн нь өөрөө хөгжсөн, хүн нь өөрөө аз жаргалтай, зорилготой, хүчирхэгжсэн байвал бусад зүйлсийг бүтээж болно гэж боддог. Хүн нь санхүүг нь босгоно, улс орныг нь хөгжүүлнэ, гэр бүлийг инээд хөөрөөр дүүргэнэ. Тэгвэл хүчирхэг хүн гэж хэн юм бэ? гээд бодохоор өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдардаг, цаг үе яаж ч өөрчлөгдсөн хөрвөх чадвартай, зөв дадалтай, зөв амьдралын хэв маягтай хүн юм. Харин яаж хүнийг хүчирхэгжүүлэх вэ гэхээр зөвхөн нэг аргаар биш, танхимд хичээлээр, амьдралын дадал зуршлаар, туршлага хуримтлуулж, алдаж онож, баг хамт олноороо, гэр бүлд нь, хүрээлэлтэйгээ, бие даан суралцаж, туршилт хийж, сурснаа хэрэгжүүлж гээд бүх талаас нь дэмжиж байж хүчирхэг хүнийг бүтээнэ.

- Танай компанийн оффист ирээд сонирхолтой нэг зүйлийг ажиглалаа. Боловсролын байгууллага гэсэн мөртлөө технологийн компанийн оффис шиг мэдрэгдэж байна.

Тийм шүү. Орчин үед боловсрол олгох гэдэг уламжлалт аргаар, танхимд хичээллэдэг, багш нь сурагчидтайгаа заавал нүүр тулж уулзаж байж суралцах процесс явдаг биш болсон. Ялангуяа бага дунд боловсролын салбар бол өөрөө дэлхий даяар технологи хамгийн бага нэвтэрсэн, уламжлалт сургалтын арга барилаа ашигласаар байгаа хамгийн сүүлчийн салбаруудын нэг болж байна. Технологийн хүчээр дэлхий хавтгай болж, финтекийн хүчээр Нью-Иоркийн төвд байгаа хүн Монголын хөдөө байгаа хүнтэй яг адил санхүүгийн  үйлчилгээг авч болдог болсон байна. Гэтэл боловсролын үйлчилгээ сүүлийн 100 жил танхимаар явсан шигээ яваад л байж болохгүй. Илүү олон хүнд хүрэхээс гадна бас үр дүнтэй болох хэрэгтэй. 11-р сургуулийн математикийн сургалтыг Ховд аймгийн Булган суманд байгаа сурагч авч болох уу? Суралцах гэдэг зүйлийг заавал танхимд сууж хийдэг байх уу? Хүсэл сонирхлоороо нэгдсэн хүүхдүүд хил хязгаар харгалзалгүйгээр хамт сурч болох уу? Сайн сургууль зөвхөн өөрийнхөө байшин дотроо л үлдэх үү? Финтекийн салбарт хийгдсэн тэсрэлт, хил хязгааргүй үйлчилгээг боловсролын салбарт авч ирэх боломжтой юу? гээд маш сонирхолтой, шийдвэрлэж чадвал тэсрэлт хийх өндөр потенциалтай цаг үед бид амьдарч байна. Тийм ч болохоор бид EdTech буюу боловсролын технологийн хөгжүүлэлтэд бүх анхаарлаа хандуулж хөгжүүлж байна. Тоmujin Digital, Tiny, Elf Hearts, TASS гээд маш олон технологийн төслүүдийг сүүлийн 2 жил бойжуулаад, босгоод, зарим нь тун удахгүй олон нийтэд хүрэхээр бэлтгэгдэж   байна. Товчхондоо Elfverse-ийг тодорхойлох салшгүй нэг тодорхойлолт бол уламжлалт боловсролын үйлчилгээг технологижуулж дэлхий дахинд хүртээмжтэй болгох EdTech компани юм. 

- Udemy, Khan academy, Masterclass гэх мэт онлайнаар суралцдаг платформууд аль хэдийн гарч ирсэн байгаа шүү дээ. Энэ апп-уудаас ямар ялгаатай юм бол?

Боловсрол гэж юу вэ гэхээр ихэнх хүмүүс мэдлэг, мэдээлэлтэй болохыг, диплом гэрчилгээ авахыг ойлгодог. Суралцах гэдэг бол сонсоод  цээжлээд гарах биш оролдож хийж үзээд, хэрэгжүүлж чаддаг, түүнийгээ байнга хэрэгжүүлдэг дадалтай болсон байхыг хэлнэ. Эрүүл хооллохыг мэддэг мөртлөө эрүүл хооллодоггүй бол тэр чинь суралцаагүй зүгээр мэддэг л гэсэн үг. Мэдлэг гэдэг зүйл өөрөө чадвар болохгүй бол боловсрол биш байна гэж бид нар үзэж байгаа.

Одоо байгаа ихэнх онлайн боловсролын платформууд лекц, тест шалгалтуудыг дижиталжуулсан буюу бичлэг болгосон хувилбар байгаа. Онлайн хичээл үзээд жинхэнэ ёсоор суралцаж чаддаг уу гэвэл нийт хичээл эхлүүлсэн хүмүүсийн 5% хүрэхгүй нь л хичээлээ дуусгадаг гэсэн статистиктай.

Хүчирхэг хүнийг бүтээнэ гэдэг мэдлэгийг өгөхөөс гадна амьдралын хэв маягт нь бүх талаас нь нөлөөлж, дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд бид хүмүүст хамгийн их дадал суулгадаг, хамгийн их зан авирыг нь өөрчилдөг арга хэрэгслүүдийг заавал ашиглаж байж л жинхэнээсээ хүнийг боловсруулах юм. Үүнд медиа байна, тоглоом байна, хоол хүнс гээд хүний дадал, зан төлөв, гаргаж байгаа үйлдэлд хамгийн их нөлөөлдөг хэрэгслүүдийг ашиглана. Энэ арга хэрэгслүүдийг сургалтын хөтөлбөр, технологи гэдэг хөрсөн дээр нийлүүлж чадвал хүмүүсийг жинхэнээсээ хүчирхэгжүүлж, амьдралд хэрэгтэй боловсролыг нь үр дүнтэй аргаар өгч чадна.

- Elf.verse дотор тоглоом, медиа гээд боловсролтой холбоогүй ч юм шиг салбарын төслүүд байгаа нь сонирхолтой санагдлаа? 

Хүчирхэг хүмүүсийг яаж бүтээх вэ? гэхээр хүнийг өөрчилдөг хамгийн үр дүнтэй аргуудыг ашиглах ёстой. Өнөөдөр cошиал медиа, тоглоомын ертөнц, медиа салбарууд хамгийн ихээр хүмүүсийн зан авирт нөлөөлж байна. Тоглоом, сошиал медиа бол хүмүүсийн хамгийн их цагаа зарж, дурлаж байгаа, ирээдүйд ч тийм байх нь тодорхой салбарууд юм. Хүн ер нь өдөрт хэдэн цаг утсаа ухдаг вэ? Хүн дунджаар өдөрт 145 минутыг утсаа үзэж өнгөрөөдөг гэсэн судалгаа байна. Монгол улсын хүн амын 96% нь Facebook ашигладаг. Бодит ертөнц бүү хэл дижитал ертөнцөд сурталчилгаа, контент хаа сайгүй харагдаж байна. Өдрөөс өдөрт үйлдвэрлэгддэг контентын тоо нэмэгдэж, сошиал платформууд нэмэгдэж байгаа нь хүмүүсийн хэрэглээг ч гэсэн нэмж, амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон байна. Ирээдүй ч бас ийм л байх болно. 

Тийм ч учраас 2020 оноос эхэлж манай Tiny боловсролын сошиал платформ бүтээгдэн удахгүй Beta хувилбараа олон нийтэд зарлах гэж байна. Tiny платформд боловсролын хөтөлбөрийг Creative контент бүтээгчид бүтээж, сошиал платформоор хэрэглэгчдэд хүргэх юм. Хамгийн анхны Tiny Platform дээр танилцуулж буй хөтөлбөр бол MAP  (Managing the Application Process) буюу манай Томүжин Акадамийн 6 жилийн турш боловсруулсан дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бэлдэх хөтөлбөр. Энэ бол манай боловсролыг технологиор дамжуулан хүртээмжтэй болгох анхны алхмуудын нэг юм. Бид 6 жилийн хугацаанд 800+ сурагчид хүрч ажилласан бол 1 жилийн турш хэрэгжих MAP хөтөлбөрөөр 2000 сурагчид хүрч Hybrid буюу хосолсон аргаар боловсрол олгохоор зорьж байна.

 

“2016 онд Ulaanbaatar Passport-ийг үүсгэн байгуулж, медиа агентлаг хүртэл өргөжөөд олон төслүүд дээр ажиллахдаа Монгол соёлыг гадаад соёлтой нийлүүлж шинэчилж үлдээе, түгээе, Монгол оюуныг, Монгол бүтээлүүдийг дэлхийг таниулъя гэсэн алсын хараатай ажиллаж байсан.”

Б. Батжин

- Хоол хүнсний салбарт бас үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн энэ тухай дэлгэрэнгүй яриач. 

Хүчирхэгжсэн хүн гэхээр бас зөвхөн чанартай боловсрол эзэмшихээс гадна бие махбод нь эрүүл саруул байх ёстой. Тийм байхад одоо хүнс үйлдвэрлэлийн салбар масс продакшн дээрээ анхаардаг мөртлөө хүмүүсийн хэрэгцээ, эрүүл мэндэд тулгуурлан бүтээгдэхүүнүүдээ гаргадаггүй. Бас хоол зүйн боловсрол, үйлчилгээ харамсалтай нь маш үнэтэй, маш цѳѳхѳн хүнд хүрдэг. Үүнийг бид Personalized хоол зүйн боловсрол, хоол хүргэлт, хоол хүнсний ѳргѳн хэрэглээний бүтээгдэхүүнээр хүн болгонд хүртээмжтэй болгох юм.

Elf Nutrition зөвхөн шим тэжээлээр хангахаас гадна ард нь эрүүл хооллодог дадлыг л суулгах зорилготой болохоор эрүүл хооллох 21 хоногийн хөтөлбөрийг боловсруулж олон нийтэд нээлттэй болгоход бэлэн болсон байна.

- Хүнийг насан туршид нь хүчирхэгжүүлнэ гэхээр 10 жилээ төгсөөд яах вэ? Ажил дээр гарахад нь бас дэмжинэ гэсэн үг үү?

Хоол хүнсний Elf Nutrition компани маань амьдралынх нь бүх цаг үед тухайн хүний биеийн онцлог, шаардлагатай байгаа шим тэжээлээс нь хамаарч хоолны хөтөлбөрийг нь боловсруулж өгдөг. Үүнээс гадна хүн амьдралынхаа 70, 80%-ийг ажил дээрээ өнгөрөөдөг. Ажил дээрээ аз жаргалгүй бол амьдрал өөрөө утгагүй Ажил дээрээ хүн аз жаргалыг яаж авдаг вэ? гэхээр өндөр цалингаар биш, үнэлэмжээр, хамт олонтой байгаагаараа, хамт олноороо үнэлүүлж байгаа гэдэг энэ хоёр зүйл хүнийг хамгийн их тэжээдэг. Манай технологийн компанийн Elf Hearts апп бол яг тэр мэдрэмжийг нь хүмүүст өгдөг. Нөгөө талаас хүн бүр өсөж дэвжиж, сурч боловсорч, сурсанаа хэрэгжүүлж, зөв дадал зуршилтай болж байх ёстой. Энэ сайжирах үйл явцыг Elf Hearts апп нь яг л хувийн дасгалжуулагч, ментор нь хажууд нь хамт байгаа юм шиг л удирдаж, хамтарч ажилладаг.

 

Яг одоогийн байдлаар Elf Hearts апп-ийг манай Elfverse-ийн бүх багийнхан өдөр тутамдаа ашиглаж урамшууллаар авсан Elf Coin-оороо кофе, хоол, дасгал, сургалт гээд өөрийнхөө бүтээсэн үнэ цэнийг өөртөө эргүүлээд авч байна. 

Цаашдаа дэлхий дахинд тулгардаг хүний нөөцийн асуудал буюу хүмүүсээ урт хугацаанд аз жаргалтай байлгаж чаддаггүй, зөв үнэлдэггүй, өгч байгаа үнэ цэнийг нь анзаардаггүй биш алхам тутамд нь дэмжиж урамшуулдаг систем нэвтэрч болно. Хийсэн, санаачилсан, бүтээсэн бүхнийг нь үнэлж түүнийг нь тогтмол урамшуулдаг соёлыг дэлхий даяар түгээх нь бидний зорилго. 

- Сая Elf Coin хэрэглэдэг гэсэн. Сүүлийн үед Coin гээд нэлээн хүмүүс шуурч байна. Үүнтэй холбоотой болов уу? Эсвэл зөвхөн дотооддоо хэрэглэдэг Coin уу?

Elf Coin бол яг одоогоор манай Elfverse экосистемийн бүх хүмүүс ашигладаг Token. Тун удахгүй 11 сарын 25-нд бид Elf Coin-ыхоо ICO (Initial Coin Offering)-г хийж олон нийтэд зарлах гэж байгааг бас онцолмоор байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд хөгжүүлсэн бодит бизнесүүдийн нэгдлийг хөдөлгөгч хүч бол Elf Coin. Боловсрол, технологи, медиа гээд тус бүр өөр өөрсдийн токеноо гаргах потенциалтай 12 бизнесийн нэгдлийг нэгтгэж байгаа юм. Маш өндөр үнэлгээтэй энэ экосистемийг ажиллуулах токен маш бага үнэлгээтэйгээр гарч байгаа буюу ₮240 тэрбумын потенциал үнэлгээтэй бизнесүүдийг ₮45 тэрбумаар зах зээл дээр гаргах гэж байгаа юм.

Elf Coin бол зүгээр мөнгө өсгөхийн тулд авдаг, арилждаг биш хийсвэр зүйл биш сая сая хүүхдийн ирээдүйг өөрчлөх  үнэ цэнтэй зүйл. Боловсролыг технологоор дамжуулж дэлхий дахинд хүргэн 2000 хүүхдэд хүрдэг байсан боловсролыг 20 сая хүнд хүргэхээр зорьж байна. Бид Elf.verse-д бий болгох ирээдүйн үнэ цэнийг манай бизнесийн эхэн үед хөрөнгө оруулж хуваалцах боломжийг бий болгож байна. 

- Ирээдүйд ямар ямар ажлууд төлөвлөж байна вэ?

Ирээдүйд хэрэгжүүлж байгаа бүх үйл ажиллагаа төслүүд маань ХҮНИЙГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ, тэгээд БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох дээр байнга фокусласаар байх болно. Түрүүн дурдсан MAP хөтөлбөр маань энэ жил хугацаанд 2,000 сурагчид хүрэх бөгөөд энэ дөнгөж эхлэл нь гэж харж байгаа.  Манай Elf дээр хэрэгжиж байгаа цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн хөтөлбөрүүд, хоол хүнсний хөтөлбөр гээд хүчирхэг хүн болоход туслах бүх хөтөлбөрүүд маань Scale хийж болдог буюу хил хязгаарт баригдахгүй дэлхийн хаана ч хүрч болдог болно. Boxed гээд төсөл маань энийг хэрэгжүүлээд эхэлсэн. Жишээ нь цэцэрлэгт байхдаа үсгээ сурдаг Бүтээлч цагаан толгой хөтөлбөр маань 500 хүүхдэд хүрдэг бол тун удахгүй 50,000 хүнд хүрдэг болно. Дэлхийн 1%-д л хүрч чаддаг байсан боловсролыг бүх хүнд хүртээмжтэй болгоно. 

- Шинэ гарах гэж байгаа Coin-ы тухай дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Манай Elfverse-ийн тухай, Elf Coin-ы тухай elf.mn вэбсайтаас дэлгэрэнгүй танилцах боломжтой шүү.

- Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Гайхалтай төслүүд хэрэгжүүлж олон зорилгуудаа бодит болгоно гэдэгт итгэлтэй байна. 

Баярлалаа. Хүнийг насан туршид нь хүчирхэгжүүлэх, үнэ цэн өгөх, аз жаргалтай, өөрийнхөөрөө, эрүүл амьдрахад нь бүх талаас нь туслахаар бид 6 салбарын 12 компаний үйл ажиллагааг нь явуулж байна. Энэ экосистемээ Elfverse нэртэйгээр танилцуулж байгаадаа маш их баяртай байна. 

Энэ экосистемийг амьдруулдаг, хөгжүүлдэг, хүчирхэгжүүлдэг, алсын хараанд итгэдэг 200 гаруй багийнхан, багийнхны маань гэр бүлүүд, бидэнтэй хамт энэ бүхний суурийг тавилцсан, алсын хараанд маань итгэн нэгдсэн 800+ гаруй сурагчид, сурагчдын маань гэр бүл, эцэг эхчүүдэд бүгдэд нь үргэлж чин сэтгэлээсээ баярладаг гэдгээ бас далимдуулаад хэлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.