Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эрчим хүчний хэмнэлттэй сууцны санхүүжилт" хэлэлцүүлэг болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туушин зочид буудалд

09:00 цагт Монголын тогтвортой санхүүгийн форум-2021 арга хэмжээний хүрээнд "Эрчим хүчний хэмнэлттэй сууцны санхүүжилт" салбар хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.

Пума Империал зочид буудалд

10:00 цагт МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан "Монголд Үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь: Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал болно.

МҮХАҮТ-д

10:00 цагт Монголын үндэсний бөх анхдугаар форум болно.

Үндсэн хуулийн цэцийн байранд

12:00 цагт Төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьдаг асуудлыг зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийнэ.

Сити их сургуулийн А байрны 408 тоотод

14:00 цагт Цар тахлын нөлөөллөөр хоёр жил завсарласан “Floraison bloom fashion show” энэ долоо хоногт болох талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Ардчилсан намын төв байранд

14:00 цагт АН-аас ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийнэ.