Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Говь брэндийн Английн дизайнер Мартин Паркертай хамтарсан загварын нээлт

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 22
Сурталчилгаа
 

Амьдралын хэв маягийг ноолууран хувцсаар тодорхойлогч Дэлхийд танигдсан Говь брэнд Английн алдарт дизайнер Мартин Паркертай хамтран өнгөрсөн оноос эхлэн шинийг эрэлхийлж, загварын трендийг эрхэмлэгч хэрэглэгчдийн өмсөх дуртай тренд загварыг Монгол ноолуураар урласан билээ.

Дэлхийн бүх хүмүүс загварын хэлээр ярилцаж, мэдээлэл солилцох болсон энэ цагт Говь брэндийн тод өнгө, шийдэмгий график дүрслэлтэй загвараар хэрэглэгчид  өөрсдийнхөө үнэ цэнээ тодорхойлох болсон.

Мартин Паркер нь Marks and Spencer, Pure collection зэрэгт ажиллаж байсан туршлагатай, брэндийн өнгө төрхийг тодорхойлж, загварын чиг хандлагыг бүтээлчээр илэрхийлдэг чадварлаг загвар зохион бүтээгч юм.  Өнгөрсөн сард Монголд ирж Малчны хотноос Дэлхийд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн борлуулж буй 40 жилийн түүхтэй Говь брэндтэй танилцсан юм.

Тэрээр айлчлалын үеэр “From goat to garment буюу ямааны задгай ноолуур, бүтээгдэхүүн болох үйлдвэрийн нарийн шат дамжлага нь цаг хугацаа өнгөрсөн ч  чанар, үнэ цэнээ алдахгүй байх чухал шалтгаан болдгийг онцлоод Говь брэнд-Чанар” гэсэн ойлголт сэтгэлд үлдлээ гэж бахархан хэлсэн юм.

 

Дизайнер Мартин хүн бүрийн ташаалд нийцсэн бүтээгдэхүүн урлах, хэрэглэгчдээ судлах, ёс уламжлал, хөгжим, соёл урлаг гээд тухайн цаг үеийн трэндийг судлах хэрэгтэйг сануулсан төдийгүй Говь брэндийн ноолууран бүтээгдэхүүн дэлхийн аль ч оронд, ямар ч цаг үед, хэн ч өмсөхөд тохиромжтой  загвар болж хүрч байгааг сайшаалаа.

 

2021 онд Мартин дизайнертай хамтарсан Expressionist Hамар/Өвлийн коллекц нь сэтгэлгээний эрх чөлөөг илэрхийлсэн ба дотоод болон дэлхийн зах зээлд танилцуулагдаад удаагүй байгаа.  Харин тун удахгүй ажил хэрэгч өдөр тутмын загварыг шинэ пастель өнгөөр дүрсэлсэн намар өвлийн коллекц худалдаанд гарах юм байна.

 
КОЛЛЕКЦ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.