Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Ипотекийн зээлийн урьдчилгааны 20%-ийг хувь хүний хуримтлал, 10%-ийг Зээлийн батлан даалтын сангаас гаргах эрх зүйн орчин бий болсон"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлгийн үеэр Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөртэй холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тэргүүлэх байр суурь хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа тул бодлогын оролцоо шаардлагатай байна. 2021-2023 онуудад улсын хэмжээнд нийт 40,274 орчим айлын орон сууц шинээр ашиглалтад орох судалгааны дүн гарсан.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог цаашид зах зээлийн зарчимд нийцсэн, тогтвортой системд шилжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Орон сууц худалдаж авахад тулгамддаг асуудал нь урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй байдал юм билээ. Тэр утгаараа Зээлийн батлан даалтын сан дээр хуулийн өөрчлөлт оруулж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Тодруулбал,

Богино хугацаанд 30%-ийн урьдчилгааг

  • 20% хувь хүний хуримтлал
  • 10% Зээлийн батлан даалтын сангаас гаргах эрх зүйн орчныг бий болгосон.

Мөн урт хугацаанд 30%-ийн урьдчилгааг бүрдүүлэх ажлыг хуримтлалын нэгдсэн сантай уях. Өөрөөр хэлбэл, ажилтай орлоготой иргэд төлсөн НДШ-ээ урьдчилгаа төлбөрт зарцуулдаг боломжийг нээх гэж байгаа юм" гэлээ.