Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжин: Авто замын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажилд шуурхай орохоор Эрээний талтай тохирсон

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрээний хилийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "БНХАУ хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлье. Авто замын болон зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Төмөр замын тээвэрлэлт, бараа эргэлт хэвийн явагдаж байна. Нарийн царигаар ачилт хийгдэж байгаа. 

Ирэх 20 хоногт авто замын тээвэрлэлтийн бараа солилцоог яаж нэмэгдүүлэх талаар Хятадын талаас дөрвөн санал тавьсан. Үүнийг хүмүүс шаардлага гэж буруу ойлгоод байх шиг байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад, хятад, монгол тээвэрлэгчид хавьталд орохгүйгээр хилийн тэг цэг дээр чингэлгээ солилцъё гэх дөрвөн санал юм. Энэ саналыг бид хүлээж авсан.

Одоо бидний зүгээс 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар болон чингэлгүүдээ бэлтгэх, өөрсдийн хилийн цэгийн талбайг засах ажлуудыг хийнэ. Энэ ажлыг 20 хоногийн хугацаанд хийх бүрэн боломжтой ба арай өмнө бэлтгэл хангагдчихвал авто замын тээвэрлэлт бүрэн хийгдэх бололцоотой гэж үзэж байна.  

Эрээн хотын өмнөөс би мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ харж байхад сүүлийн хэдэн өдрүүдэд КОВИД-19 халдвар илрээгүй учраас авто замын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил руу шуурхай орохоор Эрээний талтай манай тал тохирсон. Гэхдээ шууд бүх зүйл сайхан болно гэж байхгүй. 

Түүнчлэн өнөө өглөө мэдээлэл авахад хүнсний захуудаар нарийн ногоо хангалттай байна гэсэн. Нарийн ногоог нарийн царигаар ачиж байгаа" хэмээн ярилаа.