Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

AWS cloud practitioner сургалт болно

ikon.mn
2021 оны 11 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Уламжлалтаас Үүлэн технологи руу #LEAP хийе

IT салбарын гэлтгүй бусад их хэмжээний өгөгдөлтэй ажилладаг, томоохон компаниудад серверийн өрөө гэж агуулах байдгийг харж байсан байх. Мөн "сервер уначихлаа" гэх үгийг ч олон сонссон...

Уламжлалт сервер нь цахилгаан зарцуулалт их, хэрэглэхгүй байсан ч мөнгө төлдөг, байнгын арчилгаа шаарддаг гэх мэт сул тал ихтэйгээс гадна өргөжүүлж тэлэх, хялбар байдлаар ашиглах боломж хязгаарлагдмал байдгаас үүдэн бүгд үүлэн технологи буюу өгөгдлийг нэг серверт биш нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах технологийг ашиглаад эхэлжээ.

Тэгвэл үүлэн технологийн нийт зах зээлийн 30 хувийг Microsoft, Google, IBM нийлээд бүрдүүлж байхад Amazon Web Service (AWS) нь дангаараа 33.8 хувийг эзэлж байгаагаас үзвэл AWS нь (www.comparethecloud.net) хөгжүүлэгч болон системийн шинжээч нарын зайлшгүй сурах шаардлагатай технологи нь болсон байна.

Хэрэв та AWS-г сурахаар сонирхож байвал Нэст Академийн зүгээс AWS Cloud Practitioner сургалтыг санал болгож байна. Энэхүү сургалт нь AWS-ийг хэрхэн ашиглах тухай 100% практикт суурилсан мэдлэгийг олгох ба AWS Cloud Practitioner сертификатын шалгалтад тэнцэх, AWS System Architect эсвэл Developer-т цаашид бие даан суралцаж чадахуйц хэмжээний мэдлэгтэй болгоход орших ба та зөвхөн ерөнхий мэдлэг, онолоос гадна сурсан технологио ашиглан веб, гар утасны аппликэйшн хийж практик дээр мэдлэгээ баталгаажуулах боломжтой юм.

Элсэлтийн явц:

1. Бүртгэл https://nestacademy.mn/Leap

2. Шалгалт - 30 минутын программчлалын ерөнхий мэдлэг шаардах онлайн шалгалт

3. Ярилцлага - Онлайн шалгалтад тэнцсэн хүмүүс Нэст академийн багш, менежер нартай биечлэн эсвэл онлайнаар холбогдож тавигдах шаардлагын дагуу асуулт, бодлогод хариулна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.