Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Дугархүү эмч хуудсаас авав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр эмч Б.Дугархүү ажиллахаар болжээ. 

Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой "Ай Ёо" ток шоуг хүргэхээр бэлтгэлээ хангасныг Б.Дугархүү эмч өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна. Мөн зонхилон тохиолддог өвчлөлүүдийн талаар энгийн байдлаар тайлбарласан нэвтрүүлгийг хүргэхийн зэрэгцээ долоо хоног бүр шууд дамжуулалтаар эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.