Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймагт ес, Говьсүмбэрт тав хоног COVID-19-ийн халдвар нэмж илрээгүй

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт дотоодод илэрсэн COVID-19 халдвар 947-оор нэмэгдлээ.

Үүний 644 нь буюу 68 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 32 хувь нь буюу 303 нь орон нутагт илэрчээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дархан-Уул аймагт хамгийн болон буюу 52 хүн шинээр халдвар авсан байна.

Харин Өвөрхангай, Говьсүмбэр, Төв аймагт халдвар илрээгүй бол бусад аймагт 2-47 хүн халдвар авсан нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Төв аймагт ес хоног, Говьсүмбэр аймагт сүүлийн тав хоног коронавируст халдвараар нэмж хүн өвчлөөгүй байгаа юм.

ДЭМБ-ын журмын дагуу тухайн хоёр аймагт коронавирусийн ямар нэгэн тохиолдол нэмж илэхгүйгээр 28 хоновол халдваргүй бүс буюу ногоон бүс гэж үзэх юм.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 369,146-д хүрсэн. Үүнээс 205,315 нь Улаанбаатар хотод, 164,778 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдал: