Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодод 947, зөөвөрлөгдсөн халдварын гурван тохиолдол PCR-аар батлагдаж, 11 иргэн нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 950 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 370,491 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 947 нь дотоодод бүртгэгдсэн халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 644 нь Улаанбаатар хотод,
  • 303 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 11 хүн нас баржээ.

Тодруулбал,

  • 0-20 насны нэг хүн,
  • 41-60 насны хоёр хүн
  • 61-80 насны долоон хүн,
  • 80-аас дээш насны нэг хүн эндсэн байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,767 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,723 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 30,237 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,038
  • Хүндэвтэр – 5,022
  • Хүнд – 1,415
  • Маш хүнд -248 хүн байна.
 
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм. Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.