Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ” маргааш буюу 11-р сарын 5-нд болно

ikon.mn
2021 оны 11 сарын 4
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  удаа дараалан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж Улс Төрийн Зөвлөл үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болжээ.

Уг Их хурлын төлөөлөгчөөр  Ардчилсан намын Хоёр зуун мянган гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1318 төлөөлөгч Монгол улсын өнцөг булан бүрээс сонгогдсон байна. Тэд Их хуралдаа оролцохоор 2 өдрийн өмнөөс эхлэн Монгол орны зах хязгаар бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотын зүг хөдөлж эхэлсэн байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавихаар болоод байгаа нь энэ юм.