Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих байгууллагуудад хүмүүжигчдийн тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргуудад хүндэтгэл үзүүллээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
МШХ

Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/-ноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, түүхэн амжилт гарган аваргын алтан медаль хүртсэн билээ.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МУГТ, их мастер, дэд хурандаа Т.Батчимэг хорих ял эдлүүлэх албаны сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар ШШГБ- ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчдын төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээнд амжилттай оролцсон найман хүмүүжигчид талархлын бичиг гардуулан, хувийнхаа зүгээс нийт 500 мянган төгрөгөөр шагнажээ.

Мөн цаашид шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шатар, сурах бичгийг 415, 423, 427, 435-р нээлттэй, хаалттай хорих ангиудад тус, тус гардууллаа. 

 

Эх сурвалж: Монголын шатрын холбоо