Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Гаргасан шийдвэр нь үндэслэлгүй, эрх ашгийн зөрчилтэй байвал шүүгч нарт хариуцлага хүлээлгэдэг болсон

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:17 2021/10/28

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/407762070817531

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Чөлөөт бүсийн асуудал сүүлийн 20 гаруй жил яригдаж байна. Хуулийн өөрчлөлтийг хийсний дараа арай өөр маягаар ажилламаар байна. Хоёр хөршийн хүмүүс чөлөөт бүсэд орж ирж, хөрөнгө оруулъя гэсэн зүйл яагаад яригдахгүй байна вэ? Чөлөөт бүсэд сонирхлыг нь төрүүлэх юу байгаа вэ? Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн асуудал цаг хугацаа нь туллаа.

Эрх зүйн орчныг дагаж хийх ажлууд хүлээгдэх вий. Гаднын орнуудын амжилттай хэрэгжүүлсэн чөлөөт бүсийн туршлагыг хуулах биш, арай өөрөөр ажиллах хэрэгтэй байна" гэлээ. 

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16:11 2021/10/28

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Иргэн Э.Одбаярын тухайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өлсгөлөн зарлахад хяналт тавьдаг. Энэ журмын дагуу хяналт тавигдана. Эрүүл мэнд, амь насанд аюул учрахаар бол өлсгөлөнг албадан зогсоох арга хэмжээ авах ёстой. Тиймээс хяналт тавих байгууллагууд хуулийн дагуу хяналт тавиад хууль зөрчвөл хариуцлагаа хүлээх  хэрэгтэй. Хууль зөрчиж хорьж саатуулсан бол Шүүхийн тухай хуулиар хууль зөрчсөн шүүгчид хариуцлага тооцохоор болсон.

Иргэн гомдол гаргаад шүүгчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй, эрх ашгийн зөрчил хөндсөн байвал шүүгчид хариуцлага хүлээлгэдэг болсон" гэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэцэж байна. 

“Алтанбулаг" чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүд үзжээ.

Тухайлбал Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн ажиллагаа явагдах тул түүний үйл ажиллагаа нээх, хаах асуудлыг хилийн боомтын нэгэн адил шийдвэрлэж байх зохицуулалт шаардлагатай болсон байна.

15:44 2021/10/28

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Хүмүүсийг хууль бусаар барьж хорьсон, жагсаал хийх эрхэд нь халдаж байна гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссыг хуралдуулъя гэсэн ч ирц нь бүрдэхгүй байгаа. Энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ? Оюутолгойд ажиллаж байгаад тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүс бий. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?" гэдгийг тодруулав. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ж.Сүхбаатар гишүүн хүний эрхийн холбогдох хууль тогтоомжуудын асуудалд санаачилгатай ажилласан. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Монгол Улсын хүний эрхийн тогтолцоог бүрдүүлэх ажилд хуульч гишүүнийхээ хувьд оруулсан мэдлэг ур чадвар, хүний эрхийн төлөөх эрмэлзэл нь Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд итгэл үнэмшил төрүүлсэн. Тиймээс хүний эрхийн асуудалд хүчтэй байр сууриа илэрхийлж, зарчмын байр сууриа илэрхийлнэ гэдэгт итгэж байгаа" гэв. 

15:01 2021/10/28

Цахим гарын үсгийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулжээ.   

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "2020 оны тавдугаар сард Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Мөрдөгдөж байгаа УИХ-ын тогтоолуудад дүн шинжилгээ хийх ажил хийгдэж байна. УИХ-аас баталсан 17 бичиг баримтыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна" гэлээ. 

13:42 2021/10/28

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

Тус хууль батлагдсанаар төрийн үйлчилгээ цахимжиж, заавал биечлэн очиж, дараалал үүсгэх биш, аж ахуйн нэгж байгууллагаас эхлээд банкны данс нээлгэхэд хүртэл гэрээсээ бүртгүүлэх, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. 