Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний ээлжид Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн айл өрхүүдэд ногоон зээл олгоно гэв

ikon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүлжээ.

Тус ЧИП багцыг Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт туршсан бөгөөд хэрэглэгчдийн судалгаагаар тухайн багцыг ашигладаг өрхийн 90 гаруй хувь нь гэр доторх агаарын чанарыг сайжруулсан гэх хариу өгсөн байна.

Түүнчлэн 89 хувь нь гэр бүлийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн дүгнэжээ.

Улаанбаатар хот 2030 он хүртэл айл өрхүүдийн түлшний хэрэглээнээс үүсэх 599 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах үүргийг “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хувь нэмрийн зорилт”-ын хүрээнд хүлээсэн байдаг. Иймд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Нийслэлийн ногоон сангаас хэрэгжүүлж буй ЧИП төслийн санхүүжилтийн эх үүсвэрт “Жи Эс Би капитал” ББСБ-д хөрөнгө оруулжээ.

Ингэснээр эхний ээлжид Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” санал болгож, сонирхсон айл өрхүүдэд олгоно.

Цаашид бусад дүүргийнхэнд нээлттэй байдлаар төслийг хэрэгжүүлэх боломжтой юм.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС