Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой компанийн үйл ажиллагаа, үр нөлөө" сар тутмын LIVE

ikon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компаниас сар бүр хийгдэж буй "ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР НӨЛӨӨ" LIVE уулзалтад энэ удаа МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Энэ удаагийн LIVE-аар судлаачидтай “Ковид-19 цар тахлын үед Оюу Толгойн Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.

Энэхүү судалгааг 10 судлаач эрдэмтэн 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Ковид-19 цар тахлын үзүүлж буй нөлөөг үнэлэхдээ Оюу Толгой компанийн статистик тоо мэдээлэл, холбогдох эх сурвалжид тулгуурлахын зэрэгцээ үндсэн болон гэрээт ажиллагсад болон ханган нийлүүлэгчдээс онлайн хэлбэрээр түүвэр судалгаа авч, үр нөлөөг олон талын өнцгөөс харсан.

“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ОЮУ ТОЛГОЙН МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ” судалгааны тайлантай танилцахыг хүсвэл энэ линкээр ороорой.

ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/240939528069020