Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" сэдэвт хэлэлцүүлэг болно

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордны баруун хаалган дээр

09:00 цагт иргэн С.Урансувдмаа Голомт банканд залилуулж, есөн жилийн турш хохирч яваа талаараа мэдээлэл хийж, суулт зарлана.

Төв шуудангийн урд

10:00 цагт НМХГ, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын албанаас явган хүний зам хаасан барилгын компанид шаардлага хүргүүлж, явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээ авна. 

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

10:00 цагт Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний түүхт 60 жилийн ой тохиож буйтай тохиолдуулан “Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жил: цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болно.

Төрийн ордон

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

МҮХАҮТ-ын хурлын зааланд 

11:00 цагт "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" сэдэвт хэлэлцүүлэг болно. 

АТГ-т

11:00 цагт Хаан банкны хувьцааг хууль бусаар авсан эсэх талаар болон Аса циркийн нөхцөл байдлын талаар иргэд мэдээлэл хийж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ.