2021/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
10:00
S30
-10°
11:00
S26
-8°
12:00
S26
-6°
13:00
S26
-5°
14:00
S26
-5°
15:00
S26
-5°
16:00
S26
-6°
17:00
S26
-8°
18:00
S26
-8°
19:00
S26
-9°
20:00
S26
-10°
21:00
S26
-10°

Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг ирэх сард хийнэ

Р.Оюун, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Таван жилд нэг удаа болдог аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг ирэх сард зохион байгуулах гэж байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү тооллогыг цахимаар буюу toollogo.1212.mn цахим хуудсаар бүртгэн явуулахаар бэлдэж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагыг хамруулах юм байна. 

Үүнээс гадна хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг мөн хамруулахаар төлөвлөжээ

Энэ удаагийн тооллогын гол зорилго нь дээрх байгууллагуудыг бүртгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь тодорхойлох, төрийн байгууллагуудын мэдээллийн сантай уялдуулж бизнес, инновац, судалгаа, хөгжүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангаж, нотолгоонд суурилсан шийдвэр гарах боломжийг бүрдүүлнэ гэдгээрээ ач холбогдолтой. 

Энэ хүрээнд 

  • Тогтвортой хөгжлийн зорилтыг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн
  • Бизнесийн сэдэвчилсэн тайланг боловсруулж, нийтэд түгээх
  • Үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн томоохон түүвэр судалгааны түүврийн хүрээг бэлтгэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна. 

Тооллогод хамрагдах нь ААН, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд статистикийн хуульд заасан үүрэг бөгөөд харгалзах салбарын болон засаг захиргааны нэгжийн түвшинд нэгтгэсэн мэдээлэлтэй болж, түүнийгээ шийдвэр гаргалт, бодлого төлөвлөгөөнд ашиглах боломж бүрдүүлнэ гэдгээрээ чухал ач холбогдолтой гэдгийг ҮСХ онцолж байна.

 

x