Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Отгонболд: Вакцины хоёр тунг хийлгээд халдвар авсан бол эдгэрснээс хойш гурван сарын дараа бүүстер тунд хамрагдахыг зөвлөе

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Жирэмсэн болон COVID-19-ийн эсрэг вакцин хийлгээд халдвар авсан иргэд вакцины нэмэлт тунд хамрагдаж болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад албаныхан дараах хариултыг өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "Жирэмсэн эмэгтэйчүүдийн 35 хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан байна. 

Ер нь дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийж байгааг хэлье.

Дархлаажуулалтын нэг тунд хамрагдаад халдвар авсан бол эдгэрээд хоёр сарын дотор зайлшгүй дараагийн тунд хамрагдах ёстой. Харин хоёр тунд хамрагдаад халдвар авсан бол эдгэрснээс хойш хамгийн багадаа гурван сарын дараа вакцины III тунд сайн дураараа хамрагдахыг зөвлөмөөр байна. Гэхдээ энэ тал дээр ч ямар нэг тушаал гараагүй байгаа.

50 хүртэлх хүнтэй байгууллага нь нийт ажилчдаа гурав дахь тунд хамруулахаар бол Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн Шуурхай штабт мэдээллээ өгвөл бид дархлаажуулалтын ажлыг шуурхай очиж зохион байгуулна” хэмээв.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцины гурав дахь тунд хамрагдахыг зөвлөхгүй байгаа. Харин вакцины хоёр тунд жирэмсний 15-33 дахь долоо хоногтоо багтаж хамрагдах шаардлагатай" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/309434183919122