Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюундарийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ц.Оюундарийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэсгийн зөвлөхөөр өнөөдөр томилсон байна.

Тэрбээр1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан, 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалжээ.

2012-2015 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга. 2015 онд МҮОНРТ-ийн захирал, 2021 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байв.