Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар их, дээд сургуулийг орон нутагт хөгжүүлэх талаар хэлэлцэж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа аж. 
 
Үүнд:
  1. Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  2. Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
  3. Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн явц,
  4. Их, дээд сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон орон нутагт хөгжүүлэх тухай,
  5. Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нөөцийн талаар зэрэг 20 асуудал хэлэлцэж байгаа юм байна. 

Засгийн газрын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.