Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Smart Education” төслийн сурагчид цахим туслахтай боллоо

ikon.mn
2021 оны 10 сарын 20
Сурталчилгаа

Эрдмийн их аялалд гарсан хүүхэд бүрийн дэргэд тэднийг дэмжих, зааж сургах “туслах” байх учиртай. Мобиком Корпораци “SMART EDUCATION” төслийнхөө хүрээнд “Багшийн туслах” ХХК-тай хамтран төсөлд хамрагдсан бяцхан сурагчдадаа “туслах”-тай болох боломжийг олголоо.

 

Бид боловсролын тэгш байдлыг дэмжих зорилгоор Монгол орон даяар “SMART EDUCATION” төслөө хэрэгжүүлж, технологийн хүртээмжгүй нөхцөлд оршин суугаа 1320 хүүхдэд ухаалаг гар утас, дата зэрэг цахим хичээлд шаардлагатай бүхий л зүйлсийг цогцоор нь бэлэглэсэн юм. Үүнд “Багшийн туслах” апликейшн багтсан бөгөөд ЕБС-ийн 6-аас дээш ангийн нийт 594 хүүхэд тус апп-г бүтэн жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эрхтэй болжээ.

 

Сурагч бүрийн цахим туслах энэхүү апликейшнд Монгол Улсын шилдэг багш нарын бэлтгэсэн нийт 3756 видео хичээл, 18074 өөрийгөө сорих даалгавар бий тул хүүхдүүд сэдэв, агуулгын өргөн хүрээнд, өөрийн сурах арга барилдаа тохируулан нэмэлт хичээл, сургалтад хамрагдах боломжтой юм. Тухайлбал,  ЕБС-ийн 6-12-р ангийн хичээлүүд, Гадаад хэлний хичээл, Хувь хүний хөгжилд зориулсан  сонирхолтой контентууд, Математикийн олимпиадад бэлдэх хичээл, Математикийн бодлогын сан, Дунд ангийн элсэлтэд бэлдэх хичээлүүд байршжээ. Дээрх хичээлүүдээс онцлон танилцуулбал:

ЭЕШ-д бэлдэх хичээлүүд. Үүнд:

  • Монгол хэл,
  • Англи хэл,
  • Нийгэм,
  • Биологи,
  • Математик,
  • Хими,
  • Физикийн видео хичээл, ЭЕШ-ын тестүүд багтаж байна.

Ташрамд дурдахад “Багшийн туслах” апликейшнд байрлах ЭЕШ-ын хичээлээр бэлдээд 800 болон 700-с дээш оноо авсан нийт 1000 гаруй сурагч байдаг байна.

Гадаад хэлний хичээлүүд. Үүнд:

  • TOEFL-Ахисан шат,
  • Pre TOEFL&IELTS- Дунд шат,
  • HSK- Анхан, дунд шат,
  • JLPT-Анхан, дунд шат,
  • TOPIK-Анхан, дунд шатны хичээлүүд багтаж байна.

Шинэ хэл сурах, хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой.

Хувь хүний хөгжилд зориулсан Эврика хөтөлбөрийн сонирхолтой хичээлүүд ч мөн бий.Үүнд:

  • Одон орон судлал
  • Сэтгэл судлал /өсвөр насны сэтгэл зүйн зөвлөгөө/
  • Дижитал арт
  • Fine art
  • Гитарын хичээл /Анхан-дунд шат/ багтаж байна.
 

Энэхүү апликейшнаар дамжуулан дээрх 594 сурагчдад хичээлийн хоцрогдлоо арилгах, ойлгоогүй сэдвээ давтан үзэх, чөлөөт цагаа өөрийн боловсролд зориулах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг боломж нээгдэж байгаа юм. Сурах хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр дүүрэн эдгээр бяцхан сурагчдын “туслах” нь байж, олон гайхалтай боломжоор ханган, хамтран ажиллаж буй “Багшийн туслах” ХХК-н хамт олонд Мобиком Корпорацийн зүгээс талархал дэвшүүлье.

Хүүхэд бүр тэгш боломжийг хүртэж, өөрийн ирээдүйд итгэл төгс өсөн, торних болтугай!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.