Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрлийн шон мөргөсөн зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гэрлийн шон мөргөсөн зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болжээ.

Тодруулбал, өчигдөр 11:16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлага Онцгой байдлын газар иржээ.

Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Портер загварын ачааны автомашин гэрлийн шон мөргөж, жолооч 33 настай, эрэгтэй О-г Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ.

Харин бүхээгт хавчуулагдсан байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн, 33 настай эрэгтэйг гаргасан боловч ГССҮТ-д хүргэх замд нас барж, цогцсыг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, хурдаа тохируулахыг зөвлөж байна.