Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт Төв аймагт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт дотоодод COVID-19-ийн халдвар Улаанбаатарт 731-ээр, орон нутагт 400-аар нэмэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нийслэл хотод орон нутгаас илүү илэрч байна.

Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Төв аймагт хамгийн олон буюу 65 тохиолдол Сүхбаатарт 54 тохиолдол илэрсэн байна.

Харин Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймагт халдвар бүртгэгдээгүй бол бусад аймагт 4-47 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 185,426, орон нутагт 153,142 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

(Улаанбаатар хот болон аймгуудын халдварын нөхцөл байдал сүүлийн хоногт хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургаас хараарай)