Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Шөнийн цагаар автомашины гэрлээ шилжүүлээгүйгээс үүдсэн осол нийт ослын 46%-ийг эзэлдэг"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шөнийн цагаар гэрлээ шилүүлж замын хөдөлгөөнд оролцох нь жолоочийн үүрэг.

Зам тээврийн ослын 46 хувь нь зорчих хэсэгт холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхээ мартсан эсвэл туршлагагүй жолоочийн хариуцлагагүй байдлаас үүддэг аж.

Гэрлээ шилжүүлэхээ мартсан эсвэл гэрлээ удирдаж тохируулж чадаагүйгээс гэрлийн хүчтэй урсгал өөдөөс болон урд яваа жолоочийг гялбуулж, хэвийн жолоодлогод нөлөөлдөг.

Иймд жолооч нарыг хөдөө орон нутагт болон их хотын замын хөдөлгөөнд гэрлээ шилжүүлж, бусдыгаа хүндэтгэж оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриаллаа.