2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
10:00
S30
11:00
S30
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29

Б.Эрболд: Манай бизнесийн гол ялгарал нь инновацын тасралтгүй үйл ажиллагаа

ikon.mn
2021 оны 10 сарын 14
Сурталчилгаа
 

Хоорондоо нэгдэж экспортын нэг цонхны бодлогоор дэлхийн зах зээлд гарахыг бизнесүүдэд уриалж буй “Грийн Групп” бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тоног төхөөрөмжийн инновацдаа жил тутам ойролцоогоор 10-20 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж байна. Тус компанийн Бизнесийн хөгжлийн газрын захирал Б.Эрболдтой компанийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх онцлогийн талаар ярилцлаа. “Ганцхан бид бус оролцогч бүх талууд зэрэг хөгжихөд бизнесийн зарчим чиглэсэн байх ёстой” хэмээн өгүүлэх тэрбээр бизнесийнхээ гол ялгарлыг инновацын тасралтгүй үйл ажиллагаа хэмээн тодорхойлж байна.

-“Грийн Групп”-ийн бизнес хөгжлийн захирлын хувьд та бизнесийнхээ ялгарах гол онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?

Хэзээ ч үл тасрах судалгаа, шинэ санаачилга, инновацын эрэл хайгуул, оролдлого гэж хэлнэ. Анхны санаа гарахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж зах зээлд амьдрах хүртэл бүх процесст зогсолт бараг байхгүй гэж хэлж болно. Амжилттай нэг бүтээгдэхүүн гаргахын тулд дор хаяж 1-ээс 2 жилийн хугацаа зарцуулдаг. Энэ хооронд маш олон төрлийн судалгаа, туршилт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэдрэмжийг тодорхойлох ажлууд хийгдэнэ. Монголчууд бид долоо хэмжиж нэг огтол гэдэг. Ард иргэддээ эрүүл, чанартай, хамгийн гол нь хүсэн хүлээсэн бүтээгдэхүүнийг гаргаж өгнө гэдэг нь маш хариуцлагатай ажил. Мэдээж бүтээгдэхүүн зах зээлд гарснаас хойш ч тасралтгүй сайжруулалт судалгаанд үндэслэн хийгдэж байдаг. Энэ л манай гол онцлог, арга барил юм.

-Хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн бүтээгдэхүүнийг гаргахад юуг анхаарах нь хамгийн чухал байдаг бол?

Манайх ямар ч төрлийн бүтээгдэхүүн гаргахдаа нэг ийм бүтээгдэхүүн байна, үүнийг хийе гэж хандаж байгаагүй. Дийлэнх компани үүн дээр алддаг гэж би боддог.  Хамгийн гол нь зах зээлийн судалгааны үедээ хэрэглэгчдээ маш сайн таньж, ойлгох хэрэгтэй. Хэрэглэгчид ямар зүйлд ач холбогдол өгч байна, юунд санаа зовж байна, асуудал хаана байна, юуг хүсэж байна гэдгийг сайн мэдэх нь л хүсэн хүлээсэн бүтээгдэхүүн гарах гол жим нь болдог.

 

-Та өөрийн компанийн брэнд бүтээгдэхүүний жишээн дээр үүнийг тодруулбал илүү сонирхолтой болов уу.

Бидний сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хүч өгч хөгжүүлж буй “Талын Монгол” брэндийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн адилхан. Хамгийн анх бид хэрэглэгчдийн хамгийн их санаа зовдог зүйл нь гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн авах байдаг юм байна гэж мэдсэн. Тэгэхээр энэ толгойны өвчин болсон асуудлыг бид шийдэх ёстой юм байна, магадгүй “гарал үүслийн баталгаа” гэдэг нь бүтээгдэхүүний маань гол ялгарал болох ёстой гэж шийдэл хайж эхэлсэн.

Шийдлээ үнэлэх шалгуур скоринг үзүүлэлт маань бараг эндээс тодорхой болчихож байгаа юм. Тухайлбал, түүхий эд материал болох мах маань хамгийн шим тэжээл сайтай, гарцын чанарын үзүүлэлт хангасан байх ёстой юм байна гэдэг шалгуур гарсан. Ингээд 21 аймагт судалгаа хийсний үр дүнд Дорнодын малчдаас махаа татах нь зөв юм байна гээд, татан авалтаа Дорнодоос эхэлж байсан. Малын гарал үүслийн баталгаа, эрүүл байдлыг баталгаажуулахын тулд чихэнд нь чип суулгах шийдэл гаргасан. Монголчууд бид өргөн сайхан тал нутагтай, мал сүрэг олонтой ч гарал үүсэл, эрүүл ахуй баталгаатай махыг олж авна гэдэг хэцүү. Хүн бүрд, ялангуяа Улаанбаатарынханд таньдаг малчин байхгүй, малчин ах дүү байхгүй. Тэгэхээр нийслэлийнхэндээ гарал үүсэл тодорхой, эрүүл, чанартай махыг онлайнаар захиалах боломж олгохыг зорьсон. Ингэхдээ мөнөөх малын чихэнд суулгасан чипээр дамжуулаад захиалахаасаа өмнө хэний ямар мал сонгохоо, тэр байтугай сүүлийн 24 цагт аль нутгийн сав газраар бэлчиж байна гэдгийг хүртэл хараад өөрөө сонгоод захиалах боломж олгосон нь хэрэглэгчдэд маш их таалагдсан. Үнэндээ хүсэж хүлээж байсан зүйл нь байсан. Түүнчлэн онлайн захиалгын асуудлыг шийдмэгц эрүүл ахуйн стандарт хангасан үйлдвэрт бэлтгэж, цэвэрлээд хэрэглэгчийн гарт хүргэх ёстой гэдэг шаардлага гарна. Ийнхүү хэрэглэгчийн асуудлаас ургасан шийдэл өөрөө дахин шийдэл гаргахад нөлөөлж байдаг. Ийм учраас л манай инновацын үйл ажиллагаанд эрэл хайгуул, шийдэл гаргах ажил тасардаггүй гэж хэлж болно.

 

-Тэгэхээр бүтээгдэхүүн төрөх үйл явц удаан үргэлжилж, олон хүн оролцдог байх нь. Өнгөрсөн хугацаанд “Грийн Групп”-ийн инновацид оруулсан хөрөнгө оруулалтын тухай тоймловол?

Тийм ээ. Бид зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацид зориулж жил тутам ойролцоогоор 10-20 тэрбум орчим төгрөгийг зориулж байна. Нэг шинэ бүтээгдэхүүн олон хүний хамтын хүчээр бий болдог. Шинэ бүтээгдэхүүн гаргах бүртээ тухайн салбарынх нь шалгарсан судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, инновацид оруулах хөрөнгө оруулалт үргэлж мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөнд тулгуурлан зарцуулагддаг гэсэн үг.

Манай компанийн дотоодод чиг үүргээрээ ялгаа бүхий хэд хэдэн баг ажилладаг. Тухайлбал, манайд крейтив баг бий. Крейтив багийн гол үүрэг нь хэрэглэгчид хэрэгтэй бүтээгдэхүүний санааг олохоос авхуулаад зах зээлд ялгарах онцлог, эрэлт хэрэгцээ хангах байдал, борлуулалтын боломж зэрэгт түлхүү анхаарч ажиллана.

Гэтэл мэдрэхүйн туршилт, судалгааны баг маань тухайн бүтээгдэхүүний орц жор, найрлага, үйлдвэрлэлийн технологийн горимд өндөр ач холбогдол өгч ажилладаг. Энэ баг нь бүтээгдэхүүний онцлог ялгарлыг бий болгохдоо мэргэжлийн экспертүүдтэй нягт хамтран ажилладаг. Жишээлбэл, “Талын Монгол” брэндийн бууз, банш, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бөөрөнхий мах, котлет, гоймон зэрэг бүтээгдэхүүнийхээ амтыг гаргахын тулд Монголын мастер тогооч нартай хамтран ажиллаж байна. Мөн “Слава” брэндийн бүтээгдэхүүнийг орос тогоочтой, тун удахгүй Зүүн Өмнөд Азийн зах зээлд худалдаалагдах цоо шинэ бүтээгдэхүүнийхээ орцыг солонгос, вьетнам тогооч нартай хамтран гаргасан. Бүх бүтээгдэхүүн туршилтын үйлдвэрлэлд орж нарийн технологийн горимоор явагддаг.

Брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ялгарал, эцсийн шийдэл гарлаа гэхэд нэмээд үйлдвэрлэлийн технологийн хөрөнгө оруулалтад мөн жилд ойролцоогоор 5-10 тэрбум төгрөг зарцуулна шүү дээ.

-Нээрээ тийм байх. Тэгж байж бүтээгдэхүүний брэндийн үнэ цэн нэмэгдэх болов уу. Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлдээ “Грийн Групп” ямар зарчим баримталж ажилладаг вэ?

Сайн бүтээгдэхүүн гаргахын тулд сайн технологи, тоног төхөөрөмжийн шийдэл хэрэгтэй байдаг. Энэ утгаараа бид олон улсын сүүлийн үеийн стандартуудад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг цаг алдалгүй нэвтрүүлдэг. Тухайлбал, бид “Талын Монгол” брэндийн мах, махан бүтээгдэхүүнийг хамгийн сүүлийн үеийн скин буюу Германы “MultiVac” компанийн “арьсан” технологийн савлагаагаар савлаж байна. Хэрэглэгч мах худалдаж авахдаа гараараа тэмтэрч үздэг. Хэрэглэгчийн энэ зан төлөвийг хамгийн сүүлийн үеийн вакум савлагааны тусламжтайгаар шийдэхийн тулд бид энэ технологийг нэвтрүүлээд байна. Энэ нь хамгийн нимгэн савлагаа учраас мах яг л ил байгаа мэт харагдаж, мэдрэгддэг ч битүүмж, чанар, аюулгүй байдлыг 100 хувь хангаж чадсан савлагаа юм.

 

Өөр нэг сонирхолтой жишээ бол манай “Лапша” брэндийн хэрчсэн гурилын үйлдвэрлэлийн технологийн шийдэл. Бид 5 жилийн турш гадаадын улс орнуудаас хэрчсэн гурилын үйлдвэрлэлийн технологийн шийдэл хайж судалсан.  Яагаад ингэж удаан судалсан бэ гэхээр Монгол эмэгтэйн гэртээ өөрийн гараар бэлтгэж хийдэг цуйвангийн гурилтай яг адил амт чанартай байх шаардлагыг хангахыг зорьсон. Зах зээлийг судлах явцад олж мэдсэн гол асуудал нь Монгол хүн цуйвангийн гурил бэлтгэж байхдаа элдүүрээр хоёр тийшээ зэрэг элддэг, хуруугаараа товшдог, хайрдаг гээд олон онцлог байсан. Зөвхөн энэ онцлогоос хамаарч амт ялгаатай байдгийг бид анзаарч мэдсэн. Ингээд удаан судалсны эцэст гадаадын хоёр өөр улсын түнш үйлдвэрлэгчээр манайд нийцсэн цор ганц тоног төхөөрөмжийг оюуны өмч, лицензтэй нь үйлдвэрлүүлж авсан. Тэгэхээр маш олон оролцогч талуудын оролцоо, хүч хөдөлмөр брэндэд маань шингэдэг гэсэн үг юм.

-Одоо экспортод гаргах гэж буй бүтээгдэхүүний тухайд ямар инновац шингээж байна вэ?

Хятадын зах зээлээс ирүүлсэн захиалгын дагуу зөвхөн хүүхдэд зориулсан гоймон, эрүүл мэндийн гоймонгийн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Инновацын шийдэл нь илүү их шим тэжээл, эрдэс бодисыг хоолоор дамжуулж өгөхийг эрэлхийлэхэд чиглэж байгаа. Тухайлбал, Монгол оронд ургах боломжтой долоон үр сортын буудайнуудыг холиод олон үрийн гоймон үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Мөн бид 21 аймаг дахь хүнсний ногоо тариалагчидтай уулзаж хөрсний судалгаа хийхэд хамгийн шим тэжээлтэй, сайн ногоо ургадаг бүс нутаг нь Ховд аймаг байсан. Тэр ч утгаараа бид тус аймгийн тариаланчидтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тэндхийн үржил шим сайтай ногоонуудыг татан төвлөрүүлж байна. Нийлүүлэгдсэн ногоонуудаа органикаар нь хэрчиж жижиглээд “Талын Монгол” брэндийн хэрчсэн гурил, гоймон зэрэг бүтээгдэхүүнийхээ орцыг баяжуулж байна. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүддээ ч мөн оруулж байгаа гэсэн үг. Үүнийг мөн л бид энэ төрлийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн өөрсдийн инновац гэж харж байгаа юм. Мөн ирэх жилүүдэд олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж буй мах, махан бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр түлхүү анхаарч байна.

Түүнчлэн манай брэндүүдийн өнгө төрх, онцлог ялгарлыг бий болгодог өөр нэг хүчин зүйл нь манай бэлтгэн нийлүүлэгчид. Өөрөөр хэлбэл, бид 21 аймгаас хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн бий болгож чадах хүмүүсийг шалгаруулж авснаараа зах зээлд ялгарлаа бий болгож чадаж байна. Энэ утгаараа “Грийн Групп”-ийн хувьд бэлтгэн нийлүүлэгчид, тухайн нэг брэндийг бүтээж байгаа бизнесийн оролцогч талууд бүгд ялагч байх ёстой гэсэн бизнесийн зарчмыг баримталдаг учраас үнэ цэнтэй сайн бүтээгдэхүүнүүд төрдөг.

Ингэж бид Монгол орон даяар өргөжүүлж буй түншүүдийнхээ хамтын ажиллагаанд тулгуурлан бизнесээ хурдтай, хүчирхгээр хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүн бүрийн орц, амтанд нь хүртэл ялгарал, инновацыг шингээн эцсийн хэрэглэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүнийг бүтээсээр байна.

 

-“Грийн Групп” хамтдаа экспортын зах зээлд нэг цонхны бодлогоор нэгдэж гарахыг бусад үндэсний үйлдвэрт уриалж байгаа. Ийм уриалга амжилттай хэрэгжсэн улс орны жишээ байдаг уу?

Дэлхийн зах зээлд экспортлох “Нэг цонхны бодлого” амжилттай хэрэгжсэн улс орон олон байдаг. Үүний нэг тод жишээ нь манай хамтран ажилладаг Оросын “Мираторг” компанийн туршлага юм. Тус компани мах, махан бүтээгдэхүүний экспортоор дэлхийд эхний тавд багтдаг. Уг компани улсынхаа тариаланч, мал аж ахуй эрхлэгчдээс чанартай бүтээгдэхүүнийг бэлтгүүлж аваад “Мираторг” гэсэн үндсэн малгай бодлогын дор олон улсын зах зээлд экспортолдог. Энэ нь эргээд улсынхаа эдийн засаг болоод үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжихэд маш том эерэг нөлөөтэй байдгийг энэ компанийн жишээнээс харж болно. Тэгэхээр Болд, Дулмаа, Бат гурав тус тусдаа экспорт хийхийг зорих уу, эсвэл хамтраад ажиллах нь ашигтай юу гэдгийг бодох л хэрэгтэй. Бүгд тус тусдаа нэг зүйлийн төлөө зорих нь их хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг болохыг олон улсын бэлэн туршлагууд бидэнд харуулж байна. Харин үүний оронд нэг цонхны бодлогоор улсаа төлөөлөх хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг хамтран үйлдвэрлэх нь том зах зээлд амжилттай, ашигтай гарах боломжийг бүрдүүлдэг.

-Ирэх жилүүдэд “Грийн Групп”-ийн хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаанд баримтлах бодлого юу байх вэ?

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд манай компанийн онцлог нь тухайн бүтээгдэхүүнийг хэнд зориулж ямар алсын хараа, зорилготойгоор зах зээлд гаргах вэ гэдгээр тодорхойлогддог. Компаниуд алсын хараа, эрхэм зүйлээ ихэвчлэн байгууллагынхаа хэмжээнд тодорхойлдог бол манайх бүтээгдэхүүн бүр дээрээ тодорхойлдог. Энэ бүтээгдэхүүн анхнаасаа экспортод чиглэсэн, эсвэл таван жилийн дараа экспортод гарна зэрэг зорилгыг дэвшүүлж үйлдвэрлэдэг. Үндсэндээ шинэ бүтээгдэхүүн гаргахдаа зүгээр ашиг олох гэж гаргахаас илүү хэрэглэгчийн ямар нэг асуудлыг шийдэж чадаж байгаа эсэхийг тодорхойлдог гэсэн үг. Тухайлбал, бид яагаад “Талын Монгол” брэндийг хөгжүүлэх ёстой вэ гэсэн асуултыг өөрсдөдөө эхлээд тавьж, брэнд хөгжүүлэлтийн гол сууриа үүгээр тодорхойлсон. Энэ арга барилын дүнд тухайн бүтээгдэхүүн урт хугацаанд зах зээлд оршин тогтнох боломж нь бүрддэг. Анхнаасаа зорилгыг нь сайн тодорхойлчихвол хэрэглэгчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн аяндаа төрдөг. Энэ нь манай компанийн бизнес хөгжлийн болон маркетингийн гол онцлог байсаар байна.

Мөн түншлэлийн хамгийн оновчтой шийдлийг хайж, хэрэгжүүлсээр байх болно. Одоо байгаа нөөц бололцоо, ханган нийлүүлэгчид, хамтрагчдынхаа түншлэлийг улам үнэ цэнтэй болгоход анхаарна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаанд хуримтлуулсан туршлагаа хамтрагч түнш, ханган нийлүүлэгчдэдээ хуваалцаж, зөвлөж ажиллана. Өөрөөр хэлбэл, бизнесийн хамгийн зөв зарчим нь бүх оролцогч тал зэрэг хөгжихөд чиглэсэн байх ёстой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x