Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 108 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьсан бөгөөд үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн

  • 2.2 хувь нь 17 хүртэл,
  • 68.3 хувь нь 18-29,
  • 27 хувь нь 30-44,
  • 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.

Харин хүйсийн хувьд 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа аж.

 

 

Эх сурвалж: УЕПГ