Улсын хэмжээнд энэ онд гарснаас хойш 987,787 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс есдүгээр сард 63,302 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх наймдугаар сартай харьцуулахад 35 хувиар буурсан байна.
Өнгөрсөн сард бүртгэгдсэн нийт зөрчлийн хэргийн 61.7 хувь нь Нийслэлд, 38.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.9 хувийг Цагдаагийн байгууллага, 0.8 хувийг Мэргэжлийн хяналт, 0.04 хувийг Онцгой байдал, 1.26 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар 44,271 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 37 хувиар буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.5 хувь нь эрэгтэй, 22.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 37.4 хувийг нь 26-35 насныхан эзэлж байна.
Зөрчлийн хэргийн улмаас 348,957 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 299,657 мянган төгрөгийн буюу 85.8 хувь нь нөхөн төлөгджээ.
Зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт өмнөх наймдугаар сартай харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал,
Харин Хулгайлах зөрчил 14 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 5 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүний биед халдах зөрчил 3 хувиар тус тус буурсан байна.
Өнгөрөгч сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36,631 бүртгэгдэж өмнөх сараас 41 хувиар буурсан хэдий ч нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг энэ төрлийн зөрчил дангаараа эзэлж байна.
Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар