Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах магадлалтай боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. 

СЕХ-ноос хэсгийн хороодын ирүүлсэн дүн мэдээг нэгтгэн танилцуулж байна. 

22:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 34,82 хувьтай байгаа бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 39.42 хувьтай байна. Энэхүү ирцийн мэдээг авах үед нийт 148 хэсгийн хорооны 130-аас нь дүн мэдээгээ нэгтгэн СЕХ-нд хүргүүлээд байсан.  

Өөрөөр хэлбэл, санал хураалтыг 22:00 цагаар тасалбар болгосон ч орон нутаг дахь зарим хэсгийн хорооны дүн мэдээ нэгтгэгдэж амжаагүй тул дээрх ирцийн мэдээлэл өөрчлөгдөх юм.  

Гэсэн ч хоёр тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрэхээргүй тул хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулах магадлалтай болж байна. 

Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Хэрэв нэмэлт сонгууль зохион байгуулбал мөн хэмжээний төсөв шаардагдана гэдэг мэдээлэл байгаа юм. 

Санал хураалт өндөрлөхөд буюу 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээлэл