Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн цагдаагийн албаныхан Төв талбайд жолооны үнэмлэх, торгууль зэрэгтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/746 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг зохион байгуулагдаж байна. 

Энэ өдрийн "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгт Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн оролцон иргэдэд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, жолооны үнэмлэх шинээр авах болон солиулах, торгуультай холбоотой асуудлаар иргэдэд мэдээ, мэдээлэл өгч байна. 

Түүнчлэн цагдаагийн байгууллагад орох хүсэлтэй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.

Тус өдөрлөг өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба