Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн өсвөр үеийнхэн Фэйсбүүк, Твиттерийг хэрэглэхээ больжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Piper Sandler хөрөнгө оруулалтын банк саяхан жил бүр хоёр удаа зохион байгуулдаг “Taking Stock With Teens” санал асуулгын тайлангаа нийтэд танилцуулжээ.

Ирээдүйн зах зээлийн хандлагыг тодорхойлогч өсвөр үеийнхэн өнөөдөр юуг сонирхож, хэрэглэж байгаа нь эндээс харагддаг юм.

Энэ удаагийн санал асуулгад АНУ-ын 10,000 хүүхэд хамрагдаж, олон төрлийн асуултад хариулжээ.

Эндээс сошиал медиа хэрэглээтэй холбоотой асуулт хариулт зах зээл судлаачид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан байна. Америкийн өсвөр үеийнхний хэрэглэдэг хамгийн дуртай сошиал үйлчилгээ нь Snapchat болжээ. Санал асуулгад оролцогчдын 35 хувь нь Snapchat, 30 хувь нь TikTok, 22 хувь нь Instagram хэрэглэхийг илүүд үздэг гэж хариулсан байна.

Харин Фэйсбүүк, Твиттерийн аль нэгийг ердөө 2 хувь нь хэрэглэдэг гэжээ.

Твиттер палтформ улс төрчид, сэтгүүлчид, олны танил хүмүүсийн хэрэглээ болж байгаа бол Фэйсбүүк нь Baby Boomers буюу 1946-1964 онд төрсөн хүмүүсийн гол хэрэглээ болсон нь эндээс харагдаж байна.

Instagram платформыг нийт санал асуулгад оролцогчдын 81 хувь нь ямар нэг хэмжээгээр ашигладаг гэж хариулснаас үзвэл Америкийн өсвөр үеийнхний хамгийн түгээмэл хэрэглээ болжээ.

 

Эх сурвалж: Business Insider