Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

III улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаан олголт авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
III улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаан олголт авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна
Sara, ikon.mn - text to speech

2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна. 

Иймд иргэн та гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дээрх системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. Буцаан олголтыг энэ сарын 2-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлэх юм байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг улирал тутамд буцаан олгодог билээ.

Энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.